нийгэм

Монгол Улсын начин Д.Цэрэнтогтох цолны хишиг болгож өрх толгойлсон эмэгтэйд гэр бэлэглэжээ

Таны сэтгэгдэл

Баянхонгор аймгийн Заг сумын харьяат “Хонгор нутаг” дэвжээний бөх, Улсын начин Д.Цэрэнтогтох цолны хишиг болгож, 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй Ж.Энхцэцэгт өргөө цагаан гэр бэлэглэжээ.

Ж.Энхцэцэг нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багт 0-13 насны 4 хүүхэдтэйгээ жижиг амбаарт амьдардаг байсан аж. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын начин цол хүртсэн Д.Цэрэнтогтох өргөө цагаан гэрээс гадна хүүхдүүдэд нь хувцас, хичээлийн хэрэгсэл болон хоол хүнсний бүтээгдэхүүн өгсөн байна.

 

1,263
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл