Монголын хошин урлагийг жүжигчин С.Өлзийхүүгүйгээр төсөөлөхөд бэрх. Алтан үеийн гэж нэрлэгдэх тайз дэлгэцийн бүхий л бүтээлүүд түүний дүрээр амилж үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн билээ.
Тэгвэл жүжигчин бүсгүй маань цаг хугацаа өнгөрхийн хэрээр улам залуужиж нас бол тоо гэдгийг харуулж явна. Саяхны нэгэн үйл ажиллагааны үеэр түүнийг өөрийн охин Х.Баярмаагаас дутахааргүй үзэсгэлэнтэй харагдаж байгаад олон хүмүүс гайхширчээ.
Харин өөрийн мэргэжлээр дамжуулан Монголын олон мянган үзэгчдэд оюуны болоод сэтгэлийн таашаалыг мэдрүүлж яваа түүн шиг гайхалтай жүжигчин одоог хүртэл СТА-аас өөр гавъяа шагналгүй байгаа нь харамсмаар.
www.Seen.mn
Сэтгэгдэлүүд