нийгэм

Сүүлийн 24 цагт 554 хvнээс халдвар илэрч нэг xvн нac бapжээ

Таны сэтгэгдэл

Сүүлийн 24 цагийн хугацаанд 11,116 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавируст халдварын 554 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 12,870 боллоо.

Мөн хугацаанд 372 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол нэг хvн нac бapcaн xapaмсалтай мэдээ байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 18 бүртгэгдсэн бол эдгэрсэн хүний тоо нийтдээ 8,140 болоод байгаа юм. Одоогоор 2,637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.

Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,176
  • Хүндэвтэр-373
  • Хүнд-74
  • Маш хүнд-14 хүн байгаа юм.

Харин дэлхий дахинд сүүлийн 24 цагт 434,047 хүн халдвар авсан бөгөөд нийт халдвар авсан хүний тоо 132,046,206 болоод байна. Уг өвчний улмаас нийт 2,867,242 хvн нac бapжээ.

Халдвар хамгийн их бүртгэгдэж буй орнуудад АНУ, Бразил, Энэтхэг, Франц, ОХУ орж байна.

582
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл