Онцлох

“Ц.Тувааны АН” О.Цогтгэрэлийнх, “С.Эрдэнийн АН” “М.Тулгатын АН” болсноос өөр юу ч өөрчлөгдсөнгүй

Таны сэтгэгдэл

Өчигдөр АН-ын даргын сонгууль гэх эмгэнэлтэй, инээдтэй үйл явдал улс төрийн хүрээнд болж өнгөрлөө. “Ц.Тувааны АН”-ын даргын сонгууль уламжлалт хэлбэрээр явагдаж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын даргаар сонгогдсон бол “С.Эрдэнийн АН”-ын даргын сонгууль цахим, гар утас хосолсон хэлбэрээр явагдаж, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат АН-ын даргаар сонгогдлоо гэх.

О.Цогтгэрэл нь УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг, М.Тулгат Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ч.Өнөрбаярыг АН-ын ЕНБДаргаар ажиллуулах гэнэ.

Товчхондоо хоёр өөр даргатай, хоёр өөр байртай, хоёр өөр Хэрэг Эрхлэх Газартай хоёр өөр Ардчилсан Нам гагцхүү даргаа л өөрчилж, талцал, хуваагдлаа урьдын адил үргэлжлүүлэх нь ээ.

610
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл