Онцлохулс төр

“Улбар шар” зэрэглэлийг дөрөвдүгээр сарын 5 хүртэл сунгана

0

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, Өндөржүүлсэн бэлэн байдлын гуравдугаар зэрэг буюу “Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг дөрөвдүгээр сарын 5 хүртэл сунгах санал гаргасан тухай Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэв. Коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ сарын 29 хүртэл тогтоосон “Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг сунгах нь зүйтэй гэж үзжээ. Ингэхдээ, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах юм байна.   

 “Улбар шар” түвшний зэрэглэлийн хугацаанд  аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлахад анхаарах зөвлөмж гаргахаар болжээ. Эл асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж эцэслэн шийдвэрлэх юм.    

Хэдийгээр халдварын тоо эрс нэмэгдэж байгаа ч гэрээр эмчлэх, тусгаарлах, явуулын эмчилгээний баг гаргах чиглэлээр ажиллаж эхэлсэн тул хатуу хөл хорио тогтоолгүй, хэсэгчилсэн байдлаар үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Засгийн газар, УОК-оос аль болох аж ахуйн нэгж, байгууллагын ажлыг хязгаарлахгүй, эдийн засгийг дэмжихийн зэрэгцээ оновчтой зохион байгуулалт хийх замаар халдварын тоог багасгахад анхаарч буйг Шадар сайд С.Амарсайхан тодотгов.

210 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд халдварын нийт тоо 5,186 боллоо

Өмнөх нийтлэл

Б.Баасанцогт прокурор, цагдаа, тагнуулын ажилтнуудад мөнгө шилжүүлж, Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржоор 5 тэрбумыг зуучлуулсан гэв үү?

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох