нийгэм

Нийт 47 тохиолдол бүртгэгдлээ

Таны сэтгэгдэл

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 18,871 сорьцод шинжилгээ хийхэд 47 хүнээс коронавирус илэрлээ. 47 тохиолдлын дийлэх нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүс байна. Шинээр гарсан голомтуулдыг танилцуулбал, 

  • Элизабет хотхонд дөрвөн тохиолдол илэрлээ.
  • Си Жи Эс эмнэлэг-т найман тохиолдол бүртгэгдсэн.

Сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 2,120 боллоо. Үүнээс 1,546 хүн эдгэрээд байгаа бол 561 хүн эмчлэгдэж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-476
  • Хүндэвтэр- 80
  • Хүнд- 4
  • Маш хүнд- 1 хүн байгаа юм” гэв.
679
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл