спорт

Монгол жаалууд PUBG дэлхийн аварга болоход нэг алхам ойртлоо

Таны сэтгэгдэл

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж байгаа “DUBAI PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй ZEUS CLAN /Pubg Mobile Mongolia\
баг тэмцээний эхний 3 өдрийн дараах байдлаар 1 дүгээрт бичигдэж байгаа “4AM” багтай оноо тэнцүүгээр 2 дугаар байрт бичигдээд байна. Мөн өчигдрийн үнэ цэнэтэй тоглогчоор ZeusZyoll буюу Б.Золбоот нэрлэгдэв.

Өнөөдөр багууд шийдвэрлэх тоглолтоо хийсний дараагаар тус тэмцээний ялагч тодорхой болох юм. Өнөөдрийн тоглолтуудыг “Zeus” багийн албан ёсны фейсбүүк хуудас болох ZEUS CLAN /Pubg Mobile Mongolia\
монгол тайлбартайгаар үзэх боломжтой.

“Dubai PUBG mobile global championship” тэмцээнд 16 баг оролцож буй бөгөөд тэмцээний нийт шагналын сан 2,000,000 ам.доллар юм.

Эх сурвалж: Монгол Улсаас Кувейт улсад суугаа Элчин сайдын яам

1,452
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл