Онцлох

Даваа гарагт шинэ Ерөнхий сайдыг томилно

Таны сэтгэгдэл

Даваа гарагт УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлалаа. Чуулганы хуралдаанаар шинэ Ерөнхий сайдыг томилохоор боллоо.

Шинэ Ерөнхий сайдыг ирэх Даваа гарагт томилохоор төлөвлөж байгаа бол засгийн газрын тэргүүн танхимаа өөрөө бүрдүүлэх учиртай. Тэгвэл зарим их сурвалжуудын хэлж байгаагаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг томилохоор ярьж байгаа бол МУ-ын Шадар сайд, УОК-ын даргаар Ж.Энхбаярыг томилохоор зөвшилцөж байгаа гэлээ. Харин Шадар сайд асан Я.Содбаатар намын ерөнхий нарийн бичгийн дарга болохоор яригдаж байгааг эх сурвалж тодотголоо. Үүнээс гадна шинэ засгийн газарт өмнөх засгийн газрын сайд нарын 50-иас 60 хувь нь дахин ажиллах магадлалтайг МАН-ын бүлгийн дарга онцолсон. Цар тахлын хүнд үед Эрүүл мэндийн сайдаар хэн ажиллах нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Тэгвэл эрүүл мэндийн сайдад УИХ-ын гишүүн Чинбүрэн, сайд асан Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн П.Анужин тэргүүтэй хүмүүс яригдаж байна хэмээн цахим орчинд бичиж байгаа.

Харин УИХ-ын гишүүн Чинбүрэн, П.Анужингийн тухайд тийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.

Ийнхүү олон нийтийн дунд таамаг төдий байгаа шинэ засгийн газрын бүрэлдэхүүн ирэх долооо хоногт тодорхой болохоор байна.

675
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл