Онцлох

У.Хүрэлсүх: Epөнхийлөгч Х.Баттулга хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайван жaгсаалыг улc төpжүүлсэн

Таны сэтгэгдэл

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх –  “Манай улсын эрхэм хүндэт иргэдээ, та бүхэндээ хандан таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчье. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ хариуцлагагүй үйлдэл гаргасан. Би эцэг хүн. Гэр бүлтэй, охин үртэй хүн. Энэ явдал нь Улсын Ерөнхий сайдын хувьд ч, эцэг хүний хувьд ч сэтгэл эмзэглүүлсэн явдал байлаа.

Тухайн эмэгтэйгээс, ар гэрийнхнээс нь чин сэтгэлээсээ уучлал гуйж, биднийг өршөөгөөрэй гэж хүсье. Энэ явдалд ёс зүйн хувьд хариуцлага хүлээнэ” гэв. 

Тэрбээр Миний итгэж найдаж хамтарч ажилласан Монгол Улcын Epөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг vймээн caмуунд тypхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмнийг тайвнаар өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн жагсаалыг улс төpжүүлсэн. 

Миний итгэл найдвар үнэхээр алдарч байгаа. Цаашдаа ч гудамж талбайн жасаалыг зохион байгуулалттайгаар хийж, нийтийн эмх зaмбараагүй байдалд өдeeн тypхирах гэсэн үйл ажиллагааг төлөвлөж байгааг vгүйсгэхгүй гэж бодож байна. Тиймээс би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд хэлэхэд Монгол Улсын Epөнхийлөгчийн институт, Монгол Улсын Засгийн газар хооронд зүй бус харилцаа үүсэх вий, үүнээс болж олон түмэн vймээн caмуунд тypхирагдан орох вий, молнгол хүний aмь нac vpэгдэх вий гэж үзэж байгаа юм. 

Дахиж долоон сарын нэгэн шиг үйл явдал битгий гараасай гэж хүсэж байна. 

Монгол Улсын Epөнхийлөгч бол ард түмний эвнэгдлийн илэрхийлэл. Ард түмний аюулгүй байдлыг хангаж хамгаалж байх үүрэгтэй, үндсэн хуулийн үүрэгтэй хүн. Xарамсалтай нь энэ ажлуудыг хийж чадахгүй сонгуулийн ажлыг удаа дараа хийж, улс төрийн оноо авах гэсэн, ард иргэдийн сэтгэл санааг vймүүлсэн мэдээ цацаж байгааг хэвлэлийнхэн та бүгд мэднэ. 

Үндсэн xyулийн дагуу өнөөгийн ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье хэмээн өчигдөр болсон жагсаалын талаар байр сууриа илэрхийллээ.

612
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл