Онцлох

У.Хүрэлсүх намын баяраа тэмдэглэчихээд МАН-ын даргаас чөлөөлөгдөнө гэв үү

Таны сэтгэгдэл

Энэ жилийн Ерөнхий­лөгчийн сонгуульд аль на­маас хэн нэр дэвших вэ гэдэг одоогоор тодорхойгүй байна. Эрх баригч МАН “Ерөнхийлөгчид нэр дэв­шиг­чээ гуравдугаар сарын 1-нд болох 30 дугаар Их хурлаараа тодруулна” гэж зарласан.

Мөн тэр үеэр МАН-ын 100 жилийн ойн баяр болох юм.  Тэгвэл МАН-ын энэ Их хурал сонин хачин ихтэй байх болол­той. Тодруулбал, одоо­гийн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх гуравдугаар сарын 1-нд 100 жи­лийн ойн баяраа тэмдэг­лэчихээд намын даргын үү­рэгт ажлаа өгөхөөр бол­сон гэх эх сурвалжийн мэ­дээ­лэл байна. Хэрэв ийм яв­дал болох юм бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөн­хий­лөг­чийн сонгуульд нэр дэв­ших­гүй. Мөн сонгуулийн дүн тааруухнаар эргэж, МАН ялагдсан ч Ерөнхий сай­даа­раа үлдэнэ гэсэн үг юм.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ”  сонин 

649
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл