Онцлох

Ерөнхийлөгчийн сонгуулийг зургаадугаар сарын 9–нд зохион байгуулахыг дэмжлээ

Таны сэтгэгдэл

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалатан танилцуулав. Танилцуулгад дурдсанаар Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх зургаадугаар сарын 9–нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Тиймээс ямар нэгэн хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуулийг зургаадугаар сарын 9-нд зохион байгуулахыг дэмжлээ.

Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Сонгинохайрхан дүүрэгт явуулах УИХ-ын нөхөн сонгуулийг зохион байгуулах юм.

556
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл