Онцлох

Ж.Эрдэнэбатыг тангараг өргүүлэх үү?

Таны сэтгэгдэл

Дээд шүүх Өнгөрсөн баасан гаригт шөнө дөл болтол хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, нарт холбогдох хэргийг хэлэлцэв. Улмаар давж заалдах шатны болон анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалаа.

Одоо энэ хэрэгт прокурор хуулийн хугацаанд эсэргүүцэл бичиж, шүүхэд хандахгүй бол Ж.Эрдэнэбат нар батлан даалтад  гарна.   Цаашлаад Ж.Эрдэнэбатыг  гишүүний тангараг өргүүлэх асуудал ч яригдах юм байна. Учир нь өнгөрсөн хугацаанд  ОУПХ-ноос  УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хууль зөрчиж, хорьсон хэмээн хэрэг үүсгэсэн байдаг.  Ж.Эрдэнэбат нь 2020 оны УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймгийн тойрогт нэр дэвшин өрсөлдөж,  ялалт байгуулсан.  Тэгэхээр Ж.Эрдэнэбат нарын хэргийг  ОУПХ-ны “шахалт”-аар хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал үүсэх магадлал өндөр юм байна. Ингэвэл Ц.Элбэгдоржийн найз гэгддэг “Азаргын гол чоно”-ын эзэн гэгддэг  Б.Отгонбаатар нарын хэрэг ч хэрэгсэхгүй болно гэсэн үг.

Т.Сайхан

ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН 

583
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл