Онцлохулс төр

Х.Баттулгад С.Эрдэнэтэй ойлголцохоос өөр зам үлдсэнгүй

0

Ардчилсан Намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, цахим бүртгэлд намын даргын бүртгэлийг өөрчлүүлэх болон бусад хүсэлтийг Улсын Дээд шүүх 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр буюу өчигдөр хэлэлцсэн юм.

Учир нь Ардчилсан Намын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар их хурлаар  баталсан үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг Ц.Туваан, Ардчилсан Намын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг бүртгүүлэх, цахим бүртгэлд залруулга хийлгэх хүсэлтийг С.Эрдэнэ тус тус Дээд шүүхэд ирүүлсэн байв.

Улсын Дээд шүүх Ардчилсан Намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах талаар  гаргасан Ц.Тувааны хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн цахим бүртгэлд намын даргаар С.Эрдэнийг бүртгүүлэх талаар гаргасан С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзаж, цахим бүртгэлд байсан Ц.Тувааны нэрийг хассан байна.

Ингэснээр цахим бүртгэлд тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл тодорхой бус үлдэж, нам тухайн дотоод асуудлаа шийдвэрлэж, энэ талаар дахин хандах эрхтэй шаардлагатай болж буй юм.

Энэ бүхний цаана юу болов?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын багийнхан буюу Ц.Туваан, П.Нүрзэд, Д.Пүрэвдаваа нар эхнийхээ даваанд бүдэрч, хийсэн намын их хурал, дүрмийн өөрчлөлт зэрэг нь хүчин төгөлдөр бус хэмээн тооцогдлоо.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ба түүний багийнханд С.Эрдэнэтэй ойлголцохоос өөр зам үлдсэнгүй.

Хэрэв тэд ямар нэг хэлбэрээр С.Эрдэнэтэй зөвшилцөлд хүрэхгүй бол Улсын Дээд Шүүх АН-тай холбоотой бүртгэл, дүрмийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэхгүй гэдгээ өчигдрийн шийдвэрээрээ нотолж буй хэрэг.

Энэ нь яг л 2016 онд ХҮНамд тохиолдсон жишээг давтана гэсэн үг.

2016 онд ХҮНам мөн л яг өнөөдрийн АН шиг бие биенийгээ үл зөвшөөрсөн хоёр удирдлагатай явсаар УИХ-ын сонгуульд оролцож чадаагүй билээ.

Иймээс ч С.Эрдэнэтэй ойлголцож чадахгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд АН-аас нэр дэвшиж чадахгүй болох нөхцөл байдал үүссэн нь нэгэнт тодорхой болжээ.

Э.Мягмар

sonin.mn

Газар хөдлөлтийн дараах Хөвсгөл нуурын зургууд

Previous article

Тиктокийг байлдан дагуулагч усан сэлэлтийн тамирчин

Next article

You may also like

Comments

Comments are closed.

More in Онцлох