Дэлхийн үйл явдалнийгэм

Монгол улсын гурван иргэн Тайланд улсад халаасны хулгайн хэргээр баривчлагджээ

0

Монгол улсын иргэн “Г”, “Б”, “О” нар хулгайн хэргээр баривчлагдсан тухай Thairesidents.com сайтад мэдээлжээ. Ихэвчлэн жуулчдын халаасыг ухдаг байсан тэднийг камерын бичлэгийн тусламжтайгаар баривчилжээ.

Өмнөд Солонгосын жуулчин 50.000 вонтой хэтэвч, хэрэглээний хэд хэдэн картаа хулгайд алдсанаар цагдаад хандсан байна. Улмаар камерын бичлэгийг шүүж Монгол улсын иргэн “Г”-г олсноор бусад хоёр этгээдийг олох боломжтой болсон гэж Тайланд удсын цагдаагийн газраас мэдэгджээ.

Тэд баривчлагдах үедээ 100 мянга орчим баттай тэнцэх бэлэн мөнгөтэй байсан бөгөөд баривчлагдах өдрийн маргааш нь нутаг буцахаар төлөвлөсөн байжээ. Тэднээс гадна дахин нэг Монгол иргэн жуулчдын халааснаас хулгайлсан их хэмжээний мөнгөөр Iphone X маркын гар утас 5-ыг худалдаж аван Монгол улс руу буцсан нь тогтоогджээ.

Тэдэнд 5 жил хүртэлх хорих ял эсвэл 100 мянган бат хүртэл торгох арга хэмжээ авч магадгүй юм байна.

www.Seen.mn

Нутгаа орхисон Монгол гүнжийн түүх

Өмнөх нийтлэл

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зуслангийн хөтөлбөрт хамруулна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Дэлхийн үйл явдал