УОК-оос энэ жилийн Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Гэхдээ хүчит бөхийн барилдаан болох болов уу гэсэн хүлээлт ард иргэдийн дунд байсаар байна.
Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, 128 бөхийн барилдаан зохион байгуулна гэсэн мэдээлэл гарсан тул МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжаваас тодруулахад, Цагаан сарын барилдааныг зохион байгуулах эсэх талаар тодорхой шийдвэр гараагүй байна. Энэ сарын 25 хүртэл судалж, барилдааныг зохион байгуулах эсэхийг УОК-оос шийднэ. Хэрэв барилдуулах болбол үзэгчгүйгээр 128 бөхийг барилдуулна гэв.
Сэтгэгдэлүүд