нийгэм

Хойд эцэг нь найман настай хүүг дөрвөн сарын турш зоджээ

Таны сэтгэгдэл

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд өртсөн хүчирхийллийн гэмт хэргүүд  ар, араасаа гарч олон нийтийг цочирдолд оруулсаар байгаа.

Гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа бөгөөд дахин нэг сэтгэл сэрдхийлгэм хэрэг Төв аймагт гарсан байна. Тодруулбал, тус аймгийн Зүүн дэлгэр багийн нутагт амьдардаг найман настай хүүг хойд эцэг нь дөрвөн сарын турш харгис, хэрцгийгээр зодож байсан тухай мэдээллийг SBN телевиз анх олон нийтэд мэдээлэв.

2020 оны намар ээж нь хүүг дагуулан хойд эцэгтэй нь нийлж, нэг гэрт амьдрах болжээ. Хүү нэг охин дүүтэй аж. Дүү нь төрсөн аавтай нь амьдардаг гэх албан бус мэдээлэл байна. Хүүгийн аав, ээж хоёр 2020 оны есдүгээр сард салжээ. Түүнээс хойш төрсөн аав нь хөдөө орон нутагт ажиллаж хүүтэйгээ уулзалгүй өнөөдрийг хүргэсэн байна.  Харин хүү энэ хугацаанд хойд эцгийн гарт зодуулж, зодуур, тамлал, яргалалыг амсаж эхэлсэн байна. Энэ харгислал сүүлийн дөрвөн сарын хугацаанд буюу хичээл, сургууль амарсан хөл, хорионы үед бүр гаарчээ. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хойд эцэг нь хүүг өдөр бүр суран тэлээгээр зодож биед нь хүнд гэмтэл учруулж байжээ. Үүнээс гадна хүзүүг нь боомилж битүү хумсны сорви болгосноос гадна төмөр эд зүйлсээр ар нуруу хэсгийг маш хүнд гэмтээсэн байгаа аж. Хамгийн ноцтой нь хүүг хүйтэн гэрт гурван хоног хоол, ундгүй цоожилж сэтгэл санааны хүнд дарамтанд байлгадаг байсан байна. 

Одоогоор хүүг төрсөн эцгийнх нь эгч асрамжиндаа авсан бөгөд сэтгэл зүйн эмчилгээнд хамруулж эхэлжээ. Хүүгийн ээж нь энэ бүхнийг мэддэг ч арга хэмжээ авдаггүй хараад суудаг байсан гэх мэдээлэл байгаа юм. Үүнээс гадна хойд эцгийг нь өмөөрөн би хүүгээ зодсон гэх тайлбарыг ч цагдаагийн газар өгсөн гэж ярьжээ. Одоогоор тухайн этгээдийн хэргийг шалгаж байгаа бөгөөд Төв аймгийн цагдаагийн хэлтсээс шүүх шинжилгээний хариу гарах хүртэл хойд эцгийг гадуур байцааж шалгах байр, суурьтай байгаа гэнэ.

1,493
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл