энтертаймент

S4 хамтлагийнхан гэр гэртээ байхыг уриалж лайваар уран бүтээлээ толилуулж байна

Таны сэтгэгдэл

Монгол улс коронавирусийг дотооддоо алдсаны улмаас Нийслэл хот, зарим аймгуудад хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тэгвэл Поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг S4 хамтлагийн залуус хөл хорионы үед гэр гэртээ байхыг залуучууддаа уриалж байна. Тэд цахим хуудсаараа фэнүүдтэйгээ уулзан 20 нас, Монголжингоо, Үнсэлт зэрэг олон дуугаа шууд лайв хийж толилуулжээ.

Авьяаслаг, хөдөлмөрч тус хамтлагийнхан өөрийн гэсэн дуу бичлэгийн студитэй болжээ. Тус хамтлагийнхан өмнө нь бусад уран бүтээлчдийнхээ арын албанд илүүтэй хүчин зүтгэж явсан юм. Тухайлбал, Дэлхийн хөгжмийн ертөнцөд цахиур хагалж яваа The Hu хамтлагийн хоолойн бичлэгийг хийж өгчээ. Харин одооноос хамтлагийнхаа уран бүтээлд анхаарахаар ханцуй шамлан орсноо дуулгалаа. Ингээд S4 хамтлагийн МИНИЙ ХАЙР шинэхэн клипийг хүргэе.


698
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл