Онцлохулс төр

Ерөнхий сайд У.Xүрэлсүх “гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Ш.Оргил”-ыг Сэлэнгэ аймгийн засаг даргаар батламжилах уу?

0

2020 оны орон нутгийн сонгуулийн Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулиар МАН олонхи болж Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Засаг даргад Ш.Оргилыг улируулан нэр дэвшүүлсэн хэдий ч өнөөг хүртэл МУ-ын Ерөнхий сайд батламжлаагүй байна.

Учир нь Аймгийн засаг даргаар сонгогдох хүнийг АТГ-аас авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон эсэх талаар тодруулга, лавлагаа авч байж МУ-ын Ерөнхий сайд батламжилдаг журамтай. Ш.Оргил нь өнмөх жилүүдэд аймгийн засаг даргаар ажиллаж байх хугацаандаа авилга албан тушаалын хэрэгт холбогдон “Монгол орны ховор ургамлын жагсаалтад багтсан, түүж бэлтгэхийг хуулиар хориглосон дэрэвгэр жиргэвэрүүг хууль бусаар борлуулсан, – хууль хяналтын байгуулагынхан Сэлэнгэ аймгийн хэд хэдэн сумын нутаг дэвсгэрээс ховор ургамал түүж бэлтгэсэн хүмүүсээс багаж хэрэгсэл, түүсэн ургамалыг хураасаж улсын орлого болгон, тус дэрэвгэр жиргэвэрүүг дуудлага худалдаагаар худалдаалхад Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргил нөлөөлөн зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, танил талынхаа аж ахуй нэгжид зарсан, мөн “Алт олборлогчидтой хууль бус гэрээ байгуусан хэрэгт шалгагдаж буй тус аймгийн Ерөө сумын Засаг дарга “бяцхан” хочит М.Ганбаатар нарт холбогдох хэрэгт” хамаатуулан тус тус шалгаж Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс байцаан хэрэг бүртгэн, харъяалалын дагуу АТГ-т шилжүүлэсэн нь уг хэрэг шүүхэд шилжээд байна. Мөн түүнийг 2020 оны 9-р сард сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах үеэр бусдыг дарамталж иргэн Б-гээс их хэмжээний бэлэн мөнгө авсан, мөн өөрийн төрсөн эгчийн хүү О-ын дансаар дамжуулан бусдаас их хэмжээний мөнгө авсан нь баримтаар нотлогдон АТГ-т дахин эрүү үүсгэн шалгаж байна. ЗГХЭГ-аас нэр дэвшигч Ш.Оргилын талаар тодруулгыг авахаар АТГ-т 2020 оны 10 сарын 26-ны өдөр албан тоот явуулаад одоог хүртэл хариу ирүүлээгүй байна.

Ш. Оргил нь сонгуульд нэр дэвшихийн өмнө АТГ-т шалгагдаж байсан атал, хэрхэн яаж нэр дэвшсэн нь одоог хүртэл иргэдийн гайхашыг төрүүлдэг. Харин энэ удаад бол гэмт хэрэгтэн гишгэх газаргүй гэдэг болж Аймгийн засаг даргаар томилогдох боломжгүй болж гэмт хэрэгтэн болох нь шүүхээр эцэслэгдэх болжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Ш.Оргил”-ыг Сэлэнгэ аймгийн засаг даргаар батламжилах уу гэдэг нь асуудал хэвээр үлдлээ. Ерөнхий сайд энэ хүнийг томилвол өөрийн нэр хүнд, намын нэр хүнд, цаашлаад улс орны эрх ашигт халтай гэдгийг мэдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Т.Батзориг

seen.mn

Жолооч Д-ын ойрын хавьтлын дахин нэг хүнээс коронавирус илэрч, тухайн голомтот халдварын тоо тав боллоо

Өмнөх нийтлэл

Улаанбаатар хот доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлав

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох