нийгэм

Сэжигтэн “И“ Тамгын газрын даргыг Засаг дарга гэж андууран “Бай“-гаа буруу онилсон уу?

Таны сэтгэгдэл

Сэжигтэн “И“ нэг ч удаа жагсаал зохион байгуулах хүсэлт гаргаж байгаагүй

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшинг өчигдөр албан өрөөнд нь үл таних этгээд хутгалж, амь насанд нь заналхийлсэн хэрэг гарсан. Тус хэргийг үйлдсэн иргэн “И“ анх угтах үйлчилгээний ажилтнаас дүүргийн Засаг даргыг асууж орж ирсэн байдаг. Тухайн үед дүүргийн Засаг дарга хуралтай байсан тул Тамгын газрын даргын өрөөг зааж өгчээ. Улмаар сэжигтэн “И“ дүүргийн Тамгын газрын Шагнал, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Бадам-Очирыг үг хэлүүлэхгүй шууд цохисон бөгөөд энэ үед Тамгын газрын дарга Б.Амартүвшин зохих шаардлагыг тавихад түүнийг хутгалсан байна.

2018 он гарснаар иргэн “И“-ээс Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт жагсаал, цуглаан зохион байгуулах мөн уулзах ямар нэгэн өргөдөл, хүсэлт ирүүлээгүй байна. Мөн сэжигтэн “И“ нь дүүргийн Тамгын газарт ирж хэлтэс, албадын дарга болон холбогдох мэргэжилтнүүдтэй өмнө нь огт уулзаж байгаагүйг дүүргийн Тамгын газрын албан хаагчид хэлж байгаа юм.

Биедээ ахуйн зориулалтын хутга авч яван байн байн тэмтэрч үзэж байгаа бичлэг нь дүүргийн хяналтын камерт хадгалагдсан байна. Иймд түүнийг анхнаасаа ‘’Хүн хутгалах зорилго“-той орж ирсэн гэж харж байгаа бөгөөд сэжигтэн “И“ нь хутгалсан даруйдаа хутгаа хэрэг гарсан өрөөний цонхоор шидсэнийг дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн албан хаагчид илрүүлсэн байна.

Харин уг хэргийг санаатайгаар зохион байгуулж дүүргийн Тамгын газрын даргыг Засаг дарга гэж андууран ‘’Бай“-гаа оноогүй халдлага хийсэн гэх хардлага төрж байгаа юм. Одоогийн байдлаар тус хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа бөгөөд хохирогч Б.Амартүвшин цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчүүлж байна.

 

735
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл