Онцлох

МАН-ын нөөц төлөвлөгөө – Сү.Батболд

Таны сэтгэгдэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна.

Уг сонгуульд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших нь ямар ч эргэлзээгүй. Харин эрх баригч МАН-аас хэн нэр дэвших нь саяхныг хүртэл тодорхойгүй байсан хэдий ч Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад зайгаа тавьж өгөхгүйгээр өөрөө нэр дэвшихээр шийдсэн тухай бид мэдээлсэн билээ.

http://www.sonin.mn/news/politics-economy/115705

 Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН-аас нэр дэвших сонирхолтой хүний тоо нэгээр нэмэгджээ.

Хамгийн гол нь МАН-ын удирдлага ч гэнэтийн үүсч болох нөхцөл байдалд тааруулан У.Хүрэлсүхээс гадна дахин нэг “нөөц төлөвлөгөө”-тэй байх нь зөв гэж үзэж буй аж.

Энэ нь УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд.

Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын даргаар ажиллаж байсан түүнийг УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа УИХ-ын дарга болох сонирхолтой байсан тухай улс төрийн хүрээнийхэн ярьдаг.

Сү.Батболдын хувьд ч “нөөц төлөвлөгөө”-нд багтсанаар алдах юмгүй бөгөөд чадвал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших, ядвал нэр дэвшигч У.Хүрэлсүхийн бүхий л арыг дааж ажиллаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн дараах эрх мэдлийн дахин хуваарилалтад тэргүүлэх байр сууринаас оролцох боломжтой болно гэж тооцоолж буй бололтой.

Э.Мягмар

сонин.мн

785
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл