нийгэм

БЗД-ийн ТГ-ын дарга Б.Амартүвшинг хутгалсан этгээд “Би тагнуулч хүн учир биеэ хамгаалахаар хутга авч явдаг” хэмээн мэдүүлжээ

Таны сэтгэгдэл

Өчигдөр өглөө 10:40 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшингийн өрөөнд танихгүй этгээд нэвтэрч түүнийг хутгалсан хэрэг гарсан билээ.

Хохирогч одоогийн байдлаар Цэргийн төв Госпитальд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд яаралтай хагалгаанд орох гэнэ. Түүнийг тус дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй 64 настай иргэн “И“ хутгалсан нь тогтоогдсон юм. Тэрээр “Миний хүргэн дүү дүүргийн хот тохижилтын газар ажилладаг. Би тагнуулч хүн учир биеэ хамгаалахаар хутга авч явдаг“ хэмээн мэдүүлжээ.

Иргэн “И“ нь “Шезопрени“ өвчтэй учир Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчийн хяналтад байдаг аж. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Тамгын газрын дарга Б.Амартүвшин нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, Засаг даргад туслах шинжилгээ хийх, үнэлж, дүгнэх бодлогын удирдамжаар хангах, Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагуудыг чиглүүлэн удирдах зэрэг ажлыг хариуцдаг аж.

www.Seen.mn

781
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл