нийгэм

А.Эйнштейний бүтээлийн нооргуудыг 193 мянган доллароос дуудаж худалдана

0
ЛОНДОН./ТАСС/. Суут эрдэмтэн Альберт Эйнштейний /1879-1955/ бүтээлүүдийн хоёр эх ноорог, түүний дотор харьцангуйн ерөнхий онолын эх нооргийг Бостон хотод болох RR Auctions дуудлага худалдаанд 193,5 мянган ам.доллароор тавьжээ.
Эдгээр хоёр нооргийн нэг нь болох 1921 оны физикийн салбарын Нобелийн шагналтан Эйнштений онолыг баталсан хоёр хуудас эх нооргийг 173 мянган ам.доллароор үнэлсэн байна.
Түүнээс гадна Эйнштейний эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг цуглуулагчид ихэд сонирхдог аж. Тухайлбал, Английн “Bonhams” худалдааны төвд болсон дуудлага худалдаагаар түүний тоглож байсан хийл хөгжмийн зэмсэг 420 мянган ам.долларын үнэд хүрсэн нь анхны үнээс 3 дахин давжээ.
Орчин үеийн онолын физикийг үндэслэгчдийн нэг болох А.Эйнштейн 6 настай байхдаа хөгжим тоглож сурсан ба цаашдаа онолын сэтгэлгээгээ хөгжүүлэхэд нь хөгжим тус болсон гэж үздэг.
Дээрх хөгжмийн зэмсгийг Пенсильванийн симфони найрал хөгжмийн хөгжимчин Оскар Стежер 1930-аад оны эхээр нацист Германаас зугтан дүрвэж АНУ-д ирсэн Эйнштейнд зориулж хийжээ.
Хожим Эйнштейн уг хөгжмийн зэмсгийг Принстоны их сургуулийн цэцэрлэгчийн хүү Уильям Хиббс-т бэлэглэсэн аж.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Э.ЦЭРЭН: ТЭМЭЭЧИН ХҮҮХЭН ГЭЖ ХЭН ЮМ БЭ?

Өмнөх нийтлэл

“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шүүгчид

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм