Онцлохулс төр

Голомтын Д.Баясгалан Х.Баттулгыг, ХХБ-ны Д.Эрдэнэбилэг У.Хүрэлсүхийг бараадсан уу

0

Гадаадын банкыг оруулж ирээд, монгол дахь банкны системийн тогтолцоог шинэчилье, зээлийн хүүг бууруулъя гэж яриад даруй 10 гаруй жил өнгөрөгч байна. Мөн манай дотоодын арилжааны банкнуудын удирдлагуудыг тойрсон хэл ам ч нийгэмд дуусахгүй гэж хэлж болно. 

Нөгөөтэй зарим арилжааны банкууд улс төрийн аль нэг нам, улс төрчийг санхүүжүүлдэг гэх нь бий. Энэ бүхэн бол монгол дахь банкны систем, зээлийн хүүгийн өсөлттэй шууд хамааралтай байж болзошгүй юм.

ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖЛААР ГОЛОМТ БАНКНЫ Д.БАЯСГАЛАН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ БАРААДСАН УУ-

Нөгөөтэй манай зарим улс төрчдийг дагах шүүмжлэлт асуудалд ч дуусах биш. Тухайлбал, Тавантолгой –Гашуунсухайт чиглэлийн 276 км төмөр замын ажил удааширсан нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбон шүүмжилдэг.  Учир нь төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2015 оноос таг зогсч, мөнгийг нь зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй гэж үзсэн Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан  Баянгол зочид буудалд нэгжлэг хийсэн бөгөөд “Түмэн хишигтэн” компанийн зарим ажилтнуудыг баривчилсан нь 2016 оны хавар билээ.

Тэгвэл 2019 онд тус төмөр замын бүтээн байгуулалтын ажил дахин үргэлжилж эхэлсэн юм. Ингэхдээ төмөр замыг ашиглалтад оруулахад нийт 547 сая ам.доллар шаардлагатай талаар албаныхан мэдээлж байв. Тус төмөр замын бүтээн байгуулалтын ажил өнөөдөр амжилттай яваад бөгөөд, тус ажлыг Голомт банкны Д.Баясгалан гүйцэтгэж буй гэлцдэг. 

Мөн Тавантолгой –Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийн санхүүжилтийг нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр болсон гэх мэдээлэл бий. Иймд “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Бодь Интернэшнл” ХХК 2019 оны сүүлээр нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан байж болзошгүй байдаг.  Үндсэндээ энэхүү төмөр замын бүтээн байгуулалтын ажлаас харвал Голомт банкны эзэн Д.Баясгалан Ерөнхийлөгч Х.Баттулгатай Тавантолгой –Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлаар холбогдож, Ерөнхийлөгчийг бараадсан бололтой. 

-ЭРДЭНЭТИЙН 34 ХУВИЙГ ХХБ, 14 ХУВИЙН ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ ЭЗЭМШҮҮЛЬЕ ГЭЖ ХХБ-НЫ Д.ЭРДЭНЭБИЛЭГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАРААДСАН УУ-

Харин 2016 оны УИХ-ын сонгуулийн гол сэдэв “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь” гэх асуудал байв. Үндсэндээ энэхүү асуудлаар АН-ын харлуулах гол сэдвээ МАН болгодог ч, сүүлийн үед сонсогдохоо болиод буй. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авсан Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны удирдлагууд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй тохиролцоонд хүрсэн байж болзошгүй гэх мэдээлэл ч байна.

Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн 34 хувийг ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг эзэмшиж, 15 хувийг нь иргэдэд нээлттэй хувьцаа байдлаар эзэмшүүлэх шийдэл хүрсэн байж болзошгүй байна.

Харин Засгийн газар одоо эзэмшдэг 51 хувиа цаашид үргэлжлүүлэн эзэмшинэ гэсэн үг. Энэхүү яриа хэлэлцээрээс үүдэн ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг бараадсан байж болзошгүй байна. 

-ХХБ, ГОЛОМТ БАНКНЫ УДИРДЛАГУУД ХООРОНДОО ХАРИЛЦАА МУУТАЙ БАЙДАГ УУ-

Монголдоо томоохонд тооцогддог ХХБ, Голомт банкны удирдлагууд хоорондоо таагүй харилцаатай байдаг уу гэлтэй. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг тойрсон асуудалд нийгэмд өндрөө авч, ХХБ-ны удирдлагууд мэдээлэл хийх үеэр тус банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ “Аливаа өрсөлдөөн шударга явах ёстой. Голомт банкны захирал Баясгаланд хандаж хэлье. Хөшигний цаанаас нүүрээ нуугаад байхаар ил гараад цэвэрхэн өрсөлдье. Танай банкыг задарч, хагарч байхад манай банк жудагтай, тэнцвэртэй байсан хүү… Тоглоом тоотой нь дээр шүү” гэсэн юм. Ямартай ч тэдний энэхүү таагүй харилцаа одоо ч үргэлжилдэг бол, тэд Монголын толгой улс төрчдийг ийнхүү бараадсан бололтой. 

isee.mn

Иргэн бүрт хүртээмжтэй, чанартай боловсролыг олгоно

Өмнөх нийтлэл

“АН-ын ахмадууд ардчиллын дайсан, урвагчидтай нэгдсэнд харамсч байна”

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох