Дэлхийн үйл явдалэнтертаймент

6000 метрийн өндөрт 7 хоног гацсан Aлександр Гуков аврагдлаа

0

Каракорамын нурууны Латок1 уулын хойд оргилд гацаад байсан Aлександр Гуковыг аврах ажиллагаа амжилттай болжээ. Одоогоор А.Гуков Скарду хотын эмнэлэгт хүргэгджээ. Биеийн байдал муу, маш сул ярьж, тамирдаж туйлдсан байна.

Латок 1 уулын хойд ханаар авиралт хийсэн олон оролдлогууд байдаг ч, замаа дуусгаж байсан нь үгүй юм. ОХУ уулчин А.Гуков, С. Галзунов нар энэ ханаар шинэ хүнд замаар авирч гарах зорилготойгоор 5 хоногийн хүнс нөөцлөн авирсан боловч хамтрагч Сергей Галзунов нь  7000 метрийн өндрөөс унаж амиа алдсан юм. Ихэнх багаж хэрэгсэл нь түүнтэй хамт унаж, А. Гуков үлдсэн цөөхөн багажаараа 6200м орчимд очоод ослын дуудлага өгчээ. Энэ явдлаас хойш 7 хоногийн дараа түүнийг буулгаж авлаа.

Аврах ажиллагаа саатаад байсан шалтгаан нь ууланд цаг агаарын байдал хүнд, хүчтэй салхи, битүү үүлтэй байснаас онгоцоор нисэх боломжгүй байжээ. Харин өнөө өглөөний цаг агаарын байдал тогтвортой байсан Пакистаны Армийн 5-р нисэх ангийн нисгэгч, аврагчид түүнийг аврах ажиллагааг амжилттай явуулжээ. Аврах ажиллагаа 2 цаг 30 минутын турш үргэлжилсэн байна.
А. Гуков 7 хоногийн турш хоолгүй, усгүй, нэг ширхэг нягтруулсан хийн түлш, хоёр сникерс шоколадаар амьдарч, маш хүчтэй тэсвэрлэж чадсан эцэст ийнхүү амьд гарч чаджээ.

 

  • А.Гуков болон амиа алдсан хамтрагч С. Галзунов нар

  • 3
  • 5
  • 6
  • 7

Том оврын машин зам тээврийн осол хийх үедээ ТҮЦ-ийг мөргөсний улмаас 15 настай охин хүнд бэртжээ

Previous article

Модель Б.Ялгуун УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын нууц хүүтэй учир ургуулсан уу

Next article

You may also like

Comments

Comments are closed.