нийгэм

Том оврын машин зам тээврийн осол хийх үедээ ТҮЦ-ийг мөргөсний улмаас 15 настай охин хүнд бэртжээ

0

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны есдүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 27-ны өдөр 17 цагийн үед  зам  тээврийн ноцтой осол гарсан. Тодруулбал, хоёр том оврын машин, суудлын машин мөргөлдсөний улмаас  замын дэргэдэх Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ -ийг дайрсан байдаг. Осолд тус ТҮЦ-нд худалдаа эрхэлж байсан 15 настай охин  өртсөн бөгөөд биеийн байдал хүнд байгаа аж.

Охиноос гадна ойр орчимд нь байсан нийт долоон хүн гэмтжээ. ТҮЦ-нд байсан охин Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа бөгөөд удахгүй шөрмөсний хагалгаанд орох аж. Ослын талаар замын цагдаагийн албанаас тодруулахад “Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороо, 13-р чиглэл буюу Баянхошууны зам, “Сод Монгол” шатахуун түгээх станцын зүүн замд амины “Diva” автомашины жолооч Б нь 56-15 гэсэн улсын дугаартай “Howo” маркийн Д жолоочтой автомашин, мөн “Зил-130” маркийн Х жолоочтой хоёр автомашинтай мөргөлдсөн” гэв.

Ослын улмаас Х жолоочтой “Зил-130” маркийн машин замын хажуу талын ТҮЦ-ийг мөргөж, дотор нь байсан 39 настай Б, найман настай С, мөн 39 настай О болон ТҮЦ-нд худалдагч хийж байсан 15 настай Х, замын хажууд зогсож байсан хүмүүс нийлээд нийт долоон хүн гэмтжээ. Замын цагдаагийн албанаас ачаа тээврийг буруу тээвэрлэснээс болж авто осол гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байгаа юм байна.

Иргэд эрүүл мэндийн даатгалаар 50 хүртэлхи хувийн хөнгөлөлттэй үнээр фитнессд үйлчлүүлэх боломжтой

Өмнөх нийтлэл

6000 метрийн өндөрт 7 хоног гацсан Aлександр Гуков аврагдлаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм