нийгэм

Чехээс ирсэн монгол бүсгүйг хил нэвтрүүлэх тодорхой шийд гараагүй байна

0

Европоос бүр тодруулбал, Чех улсаас олон орон дамжин, 25 хоногийн хугацаанд найман км зам туулан ирсэн Монголын нэгэн иргэн Орос, Монголын хил дээр гацсан талаарх мэдээ өчигдөр цахим орчинд тарсан билээ.  Тэрбээр ОХУ-ын хилээр штамбаа даруулаад нэвтэрч. Гэтэл Монгол Улсын хилээр түүнийг нэвтрүүлэхгүй хэмээн буцахыг шаардсан аж.

Харин тус иргэний асуудалд олон нийтийн сүлжээнд олны анхаарлын төвд ороод байна. Учир нь эх орондоо алс холоос ирж байгаа, иргэнээ хил дээрээс хөөж байгаа нь маш буруу гэж Улсын онцгой комисс /УОК/ болоод бусад хуулийн байгууллагыг иргэд шүүмжилж байна. 

Тэгвэл зарим хувь хүн, байгууллагууд энэхүү асуудалд анхаарч УОК-ын холбогдох албан тушаалтантай холбогдсон бололтой. Учир нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн твиттер хуудастаа “Холбогдох албаны хүмүүстэй ярьлаа. Чехээс ирсэн охиныг өнөөдөр Монгол Улсын хилээр оруулахаар ажиллаж байна гэв. 7цаг 36” гэжээ. 

Үүнээс гадна УИХ-ын гишүүн асан М.Зоригт ч энэ асуудлаас болж олон нийтэд нэлээд шүүмжлүүлж байгаа аж. Учир нь тэрбээр ОХУ-аас өөрийн машинаараа хил нэвтэрч ирж байгаагаа видео бичлэгээр баримтжуулан олон нийтэд дэлгэсэн. Харин түүний энэ үйлдэл нь бусдад ингэж орж болно гэсэн сэдлийг өгснөөс гадна олны танил, эрх мэдэлтнүүд хурдан шуурхай хилээр нэвтэрч, эгэл жирийн иргэдийг ингэж дарамталж байна гэх хүн олон байлаа.  

Намар ирчихээд байхад налайж суугаад яахав дээ, сайд нар аа. өвөл хаалга тогшиж байна

Өмнөх нийтлэл

Хил дээр гацсан оюутныг нэвтрүүлж, Сэлэнгэ аймагт тусгаарлажээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм