Онцлохулс төр

Ерөнхийлөгчийн биелэгдэшгүй даалгавар

0
Ерөнхийлөгч сүүлийн үед нэг асуудалд нэлээд анхаарч ажиллаж байна.  АТГ-ын даргыг солих гэж хэдэн сарын турш үзлээ.  Хаврын чуулган хаахаас өмнө АТГ-ын даргыг солих саналаа хүргүүлсэн ч санал нь дэмжигдээгүй.  Бүр орных нь хүнийг олон нийтээс асуугаад тодруулчихсан байлаа.  Гэсэн ч түүний хүсэл биелээгүй.  Чуулган хаасны дараагаас ээлжит бус чуулган хуралдуулж, энэ саналаа дэмжүүлэх гэж их ч үзэж байна.  УИХ-ын дарга М.Энхболдод хэд хэдэн хүсэлт, албан бичиг явуулж, сүүлдээ шаардах бичиг хүртэл хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн энэ даалгавар биелэгдэшгүй бололтой. Тэрээр энэ сарын 17-нд анхны албан бичгээ явуулсан байдаг.  Албан бичигт “УИХ-ын нэр бүхий 26 гишүүн “төрийн албыг арилжаалсан “60 тэрбум”-ын авлига, албан тушаалын томоохон асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод замхран дарагддаг. Тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж энэ асуудлыг шийдвэрлэх хүсэлтээ уламжилсан.  Иймд дээрх ээлжит чуулганыг зарлан хуралдуулах хойшлуулшгүй шаардлага байна гэж үзэн өөрийн саналыг үүгээр хүргүүлж байна. Судлан үзэж, хуулийн дагуу шийдвэрлэнэ үү” гэжээ. Энэ хүрээнд долдугаар сарын 19-нд УИХ-ын даргын зөвлөл хуралдаж,  ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох Байнгын хороо хэлэлцсэний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах товыг тогтоохоор шийдвэрлэсэн байдаг. Энэ тухайгаа ч Ерөнхийлөгчид саналаа хүргүүлжээ. Үүний хариуд Ерөнхийлөгч   дахин албан бичиг илгээлээ.  Энэ нь долдугаар сарын 25-ны  өдөр юм.  Энэ удаа тэрээр УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган зарлах хугацааг тохиролцох тухай албан бичиг хүргүүллээ.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Ерөнхийлөгч улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна. Ерөнхийлөгчийн санаачилгаар ээлжит бус чуулган чуулах бол Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчтэй тохиролцсон хугацаанд уул чуулганыг товлон зарлана” гэж заасан. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу 2018 оны долдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг товлон зарлах санал хүргүүлж байна” гэлээ.  Эхлээд санал хүргүүлж, дараа нь тохиролцъё гээд л Төрийн тэргүүн янз бүрээр л үзэж байна.  Харин  асуудал нь нэг л  явдаггүй ээ. Ерөнхийлөгчийн биелэгдэшгүй даалгаврын цаана асуудал биш хүн байгаа учраас тэр байх.  Улс орны хөгжил биш улс төрийн ашиг сонирхол учраас ингэж гацаад биелэхгүй байгаа байх.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сөүл хотын дарга Пак Вон Сүний ядуусын хороололд сар амьдрах мөнгийг улс төлж буй нь тогтоогджээ

Өмнөх нийтлэл

АНУ-д ор сураггүй алга болсон Монгол хүү өчигдөр орой олджээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох