нийгэм

ФОТО: Технологийн дэвшлийг эзэмшсэн СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД

Таны сэтгэгдэл

Сүүлчийн нүүдэлчин хэмээх Монголчууд бидний өнөө цагт тээн яваа уламжлал, шинэчлэлийн хослолыг зөвхөн Улаанбаатараас хайх шаардлагагүй.

Харин хайр, аз жаргал гэрэлтэх жирийн нэгэн нүүдэлчин айл, тэр дундаа тэрхүү заагийг арилгах мэт Гэр интернэт, ДДЭШ зэрэг технологийн дэвшил хөдөө талын энгийн нэгэн малчны амьдралыг хэрхэн өөрчилж буйгаас харж болно.

Талын бэлчээрт хонио хариулан алхах малчин хүү, алс холын хөгжингүй оронд суралцах залуус технологийн дэвшлээр дамжуулан бие биенээсээ суралцаж байна. Малчны хотхоноос ч дэлхийн боловсролыг дэвшилтэд технологийн тусламжтайгаар эзэмших боломжтой. Тухайлбал өнгөрсөн жил Хөвсгөлийн малчин хүү хонины бэлчээртээ дэлхийн технологийн манлай сургууль Массачусетсийн Технологийн их сургуульд 100 хувь тэтгэлгээр суралцах бэлтгэлээ хийж чадсан гайхалтай түүх бий. Энэ мэтчилэн бөмбөрцөг дэлхий маань технологийн үрсэнгүй хөгжлөөр хавтгай буюу хүн бүрд тэгш боломжийг олгож буйг бид харж байна. Түүнчлэн гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аз жаргалыг ч технологийн дэвшлүүд бий болгосоор байгаа билээ.

Тиймээс Юнител групп орчин үеийн дэвшилтэт технологи жирийн малчны хотхонд хэрхэн хайр, аз жаргал, баяр хөөрийг түгээж буйг гайхалтай фото зургуудаар хүргэх “Гэр дүүрэн хайр” төслөө эхлүүллээ.

796
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл