Өнөөдөр өглөө гэрийнхээ үүднээс хулгайлагдсан Монгол Туркын хамтарсан сургуулийн захирал Вейсел Акчайг Чингис хаан нисэх онгоцны буудалд авчирсан талаар зарим эх сурвалжууд мэдээлжээ.
Тэрээр Монголд улсад 24 жил амьдарч байгаа юм. Монгол Туркийн хамтарсан сургуулийн удирдлагууд өнөөдөр Турк улсаас жижиг онгоц Монгол удсад газардсан ба 18:00 цагт буцах төлөвтэй байгаа учир уг онгоцоор захирлыг нь авч явах байх хэмээн таамаглажээ.
Иймээс Улаанбаатар хотод буй тус сургуулийн төгсөгчид ажилчид Чингис хаан нисэх онгоцны буудалд эсэргүүцэл зарлаад байгаа аж.
Манайд газардсан уг онгоц Туркын онцгой элчин сайдын яамны онгоц юм байна. Монгол улсад болоод буй энэ үйл явдлын тухай Туркын зарим нэгэн хэвлэлүүд мэдээлж эхэлсэн бол Монголын тусгай тусгайгийнхан онгоцны буудалд ирсэн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Бид тусгаар тогтонсон улс Хэн дуртай нь эх оронд минь дураараа ирж гүйцэтгэх ажил хийн хүн хулгайлж болно гэж үү“ хэмээн жиргэжээ.
M.A.D ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн гүйцэтгэх захирал буюу сошиалд илүүтэй олны танил болсон Ц.Уянга: “Монгол Улсын нутаг дэвсгэрт Туркийн хууль үйлчилдэг болж бгаамуу? Манай улсын резидент иргэдийн эрхийг бид хамгаалах үүрэгтэй юу? Хүний эрх, улс төрийн эрх, амьд аюулгүй амьдрах эрхийг аль нэг гадаад улсын дарангуйлагч манай нутаг дэвсгэрт дураараа шийддэг бх уу?” гэжээ.
www.Seen.mn
Сэтгэгдэлүүд