Өнөөдөр буюу баасан гарагт Сүхбаатарын талбайд элэгний В, С вирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ, элэгний ЭХО фиброскан үзлэг хийж, мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна.
12-17.00 цагийн хооронд болох уг өдөрлөгийг “Дэлхийн хепатитын өдөр”-ийг угтан Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамтран зохион байгуулж байгаа юм.
Халдваргүйтэл, ариун цэврийн шаардлага хангасан тусгай асарт дээрх шинжилгээнүүдийг авах бөгөөд иргэд зөвхөн иргэний үнэмлэхтэйгээ очно.
Эрүүл мэндийн даатгал төлдөггүй иргэд энэ шинжилгээг өгч болох бөгөөд зорилтот бүлгийн 2000 хүнийг хамруулахаар төлөвлөсөн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэллээ.
Сэтгэгдэлүүд