“Гэрэлт гудамж“-ны замыг шатрын хөлөг цагаан хараар хослуулан будсан нь иргэдээс багагүй шүүмжлэл хүртсэн юм. Уг ажлыг “Жоби“ төвөөс сайн дурын үндсэн дээр хийж гүйцэтгэсэн бөгөөд 5 хоног зам хааж будсан юм. Тэгвэл өчигдөр орсон борооны улмаас тус замын будаг бүхэлдээ арилжээ. Энэ асуудлаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
“Жоби“ төвийн ерөнхий менежер Б.Чингис: “Бид өөрсдөө санал тавьж, улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүй өөрсдөө хийж гүйцэтгэсэн. Тухайн будалт бүрэн бэхжиж амжаагүй байтал бороо их хэмжээгээр орсны улмаас ийнхүү арилсан байна. Бид үүндээ уучлал хүсэж байна. Цаашид энэ чигээр нь үлдээхгүй дахин будах ажлыг хийнэ“ гэлээ
Замын будалтын ажлыг хийж гүйцэтгэсэн “Улаанбаатар зам засвар арчлалтын газар“-ын Ерөнхий инженер н.Баатархүү: Бидэнд “Жоби“ төвөөс санал тавьсны дагуу 15 хүний бүрэлдхүүнтэй бригад хоёр өдрийн хугацаанд ажилласан. Хоёр дахь үеэ явж амжаагүй байтал бороо орсон тул будалт хурдан арилсан“ гэлээ.
Уг ажилд улсаас, нийслэлээс ямар ч зардал гараагүй. 100 хувь өөрсдөөсөө хөрөнгө гаргаж энэ ажлыг хийсэн. Манай компани Монгол Улсын анхны замын тэмдэглэгээний будаг үйлдвэрлэгч болж байгаа. Үүнийгээ бэлгэдээд хотынхоо нэг хэсгийг будаж тохижуулах санал тавьсан хэмээн Жоби компанийн менежер мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл “Жоби“ компаний зардаг будаг чанар муутай болохыг тус компанийхан өөрсдөө баталж орхилоо. “Жобби“ нь УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяагийн компани юм.
www.Seen.mn
Сэтгэгдэлүүд