нийгэм

Архангайд 30 гаруй айлын гэр хашаа нурж, иргэд гэмтжээ

Таны сэтгэгдэл

Энэ сарын 25-нд Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутагт түр зуурын, хүчтэй салхитай, усархаг аадар бороо орсноос 30 гаруй айлын гэр, хашаа нурж, байшингийн дээвэр хууларсан байна.

Энэ үед иргэд гэмтэл авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын мэдээлснээр иргэд хөнгөн зэргийн бэртэж, нурсан гэрүүдийг барьсан гэнэ. Гэр нь нурсан 24 иргэнийг сумын эмнэлэгт түр байрлуулж, 48 настай иргэн С, 80 настай иргэн Д нарын биеийн байдал хүндэвтэр, эмчилгээ хийлгэж байгаа тухай мэдээллийг долдугаар сарын 25-ны өдрийн 21:30 цагт хүлээн авчээ. Oдоогийн байдлаар хохирлын хэмжээний тухай нарийн тоон мэдээлэл тогтоогдоогүй байна

787
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл