зөвлөгөөОнцлох

МАН-ын бага хуралд орох “эрхээ хасуулсан” М.Бадамсүрэн намынхаа хуралд оролцож байна

0

Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин зүүн гурван аймгийн засаг дарга нарт энэ сарын 16-нд болох намын Бага хуралд оролцохгүй байхыг үүрэг болгосон. Тодруулбал, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх хүрээнд, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарыг энэ сарын 16-нд зохион байгуулагдах МАН-ын Бага хуралд ирж оролцохгүй байх, тухайн орон нутагтаа урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон.

Гэтэл Шадарр сайдын үүргийг Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн биелүүлсэнгүй. Нийслэлд ирж, МАН-ын бага хуралд оролцож байна.

Цаг агаарын нөхцөл байдал муудаж, хүн мал, эд хөрөнгөөрөө эрсдэж болзошгүйг сэрэмжлүүлсээр байтал Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн яг одоо МАН-ын бага хуралд оролцож байгаа нь үүрэгт ажлаас илүү улс төрийн карьер нь чухал гэдгийг харуулж буй “ёс зүйгүй” үйлдэл юм гэдгийг намынхан нь ярилцаж байна.

Маргааш 88-р суваг дээр ‘ЗУРА’-г тааруулаарай

Өмнөх нийтлэл

Ж.Саулег Баян-Өлгий аймагт нэр дэвшүүлэх асуудал яригдаж эхэллээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй зөвлөгөө