улс төр

Баянзүрх дүүрэг ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлнэ

Таны сэтгэгдэл

Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачлагаар төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр Засаг даргын Тамгын газарт ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр зорьж байна.

Уг ажлын хүрээнд арга зүйн зөвлөх үйлчилгээ, төслийн үйл явцыг тасралтгүй хянах болон холбох чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Засаг даргын захирамжаар байгуулж, сургалт судалгааны Полиси төвтэй хамтран “Үйлчилгээний стандарт боловсруулах, ISO 9001:2015 гэрчилгээг авах үйл ажиллагаанд арга зүйн зөвлөх үйлчилгээний гэрээ”-г байгууллаа.

2020 оны эхний хагаст эхлэх уг төслийг хэрэгжүүлснээр дүүргийн Засаг даргын Тамгын газар төрийн үйлчилгээний чанарыг олон улсын стандартад нийцүүлж нутагшуулсан нийслэлийн нутгийн захиргааны анхны байгууллага болох юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

671
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл