улс төр

Д.Муратад холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ

0

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг хянаж дуусаад энэ сарын 6-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл түүнд холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр 10.00 цагт товлогдсон байсан ч өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг харгалзан үзэж өнөөдрийн 14:00 цаг болгон хойшлуулсон.

УИХ-ын гишүүн Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна.

Хуульд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалтаар яллах дүгнэлт үйлджээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Ээлжит бус чуулганыг долдугаар сарын 30-нд зарлах санал хүргүүллээ

Өмнөх нийтлэл

Зоорийн давхар усанд автагдсан байгаа дээр шуурхай ажиллаж байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй улс төр