энтертаймент

ICE TOP хамтлаг “00976 ҮРГЭЛЖ ХАМТДАА’ лайв тоглолтоо бүрэн бүрэлдэхүүнээрээ хүргэнэ

Таны сэтгэгдэл


Дэлхийн дахинаа тархаад буй цар тахал болох шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс манай улсад хөл хорио тогтоосон. Уг хөл хорионы улмаас олон нийтийг хамарсан урлаг, соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдахгүй байгаа билээ. Иймд монгол уран бүтээлчид цар тахлыг хамтдаа аюулгүй даван туулахын тулд онлайн тоглолтыг үнэ төлбөргүй хүргэж, иргэдийнхээ дархлааг дэмжиж буй.

Тэгвэл Монголын хип хопыг төлөөлж ICE TOP хамтлаг “00976 ҮРГЭЛЖ ХАМТДАА’ LIVE тоглолтоо тавдугаар сарын 02-нд хүргэхээр товоо зарлав.

00976 ҮРГЭЛЖ ХАМТДАА LIVE тоглолтыг ТВ9, ТВ5, ТВ8, ТВ6 телевизүүд шууд орон даяар цацах юм байна. 

Энэхүү тоглолтод тус хамтлагийн гадаадад олон жил амьдарч байгаад эх орондоо ирсэн Бадгаа буюу С.Бат-Отгон оролцоно. Ийнхүү ICE TOP бүрэн бүрэлдэхүүнээрээ фэнүүддээ тоглолтоо хүргэж, бут авах нь ээ. Ингээд тоглолтын нэгэн гэнэтийн бэлэг болох “00976′ дууны хэсгээс сонирхуулъя.

979
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл