улс төр

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарч АН-д элсэж байгаагаа мэдэгдэв

Таны сэтгэгдэл

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарч байгаа талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

-МАХН-аас гарч байгаагаа мэдэгдэж байна. Намаас гарах өргөдлөө МАХН-ын дарга Н.Энхбаярт гардуулан өгсөн

. Энэ өдөр би яруу найрагч О.Дашбалбарыг санаж байна. 72 хүний эсрэг тэмцэж яваад, эцэстээ хүчингийн хэрэгт холбогдон, асар их стресс дунд амьдарч байгаад нас барсан. Миний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд элдэв дарамт, гүтгэлэг, дайралт дунд байлаа. 

2017 онд намайг намаас хөөсөн. Үүнийг хүлээж аваагүй хоёр шалтгаан надад байдаг. Нэгд, МАХН-аас гишүүдээ хөөдөг дүрэм байдаггүй юм. Хоёрт, МАХН-д 114 мянган сонгогч саналаа өгсөн. Энэ хүмүүсийн төлөөлөл УИХ-д байх ёстой гэдэг үүднээс биш “би намаасаа гараагүй” гэж хэлж байсан. Сонгогчид надад гомдохгүй байх. МАХН-ын үзэл баримтлал надад таалагдахгүйдээ би ийм сонголт хийсэнгүй. МАХН-ын эгэл жирийн гишүүд надад гомдохгүй байх. МАХН-ын хувьд дахин суудалтай болох боломж нь ирж байна. 

Орхон аймгийн сонгогчдод миний амласан, хийх ёстой зүйл бий. Надад АН-нд тушаах 100 сая төгрөг байхгүй. Харин миний тухай гүтгэлэг тараасан Х.Батсуурийг би шүүхэд өгч, 100 сая төгрөг нэхэмжилж авбал, үүнийгээ улс төрдөө хэрэгжүүлээд явах болно

Тэвдэж явахад нь тэвнээр тусал гэдэг шиг би АН-ын зөвлөлд гишүүнээр орсон. Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр. Би энэ хүнээс намын батлах гардан авч байсан

782
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл