улс төр

М.Энхболд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна

0

УИХ-ын дарга асан , “60 тэрбумын бичлэг” гэгчийн нэг оролцогч М.Энхболдод хууль зүйн биш юмаа гэхэд улс төрийн, ёс зүйн хариуцлага тооцох асуудал МАН-д олонтаа яригдсан ч энэ нь харамсалтай нь хоосон яриа байсан бололтой.

Тодруулбал УИХ-ын гишүүн М.Энхболд МАН-ынхаа үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож буй төдийгүй УИХ-ын 2020 оны сонгуульд намаасаа Төв аймагт нэр дэвшихээр ажиллаж буй аж.

Хамгийн сүүлд гэхэд л УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, баталсан МАН-ын бага хурлын 5-р цахим хуралдаанд ч тэрээр идэвхтэй оролцсон байна.

Мөн уг МАН-ын бага хурлын 5-р цахим хуралдааны үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлсэн үг анхаарал татна.

Тодруулбал тэрээр: “МАН-д өнөөдөр бүлэглэл, талцал байхгүй гэдгийг би албан ёсоор энэ индэр дээрээс хэлье. Бид үзэл бодол, ажил хэрэг, арга барил дээрээ маргаж, зөрчилдөж, бас хариуцлага тооцож чаддаг дотоод ардчилалтай нам. Гэхдээ МАН хэзээ ч улсаа нураах, намаа тараах хэмжээнд зөрчилддөггүй, нэгдэж чаддаг.” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл МАН-д өрнөсөн тэмцэл намжиж, М.Энхболдод ёс зүйн хариуцлага тооцох асуудал талаар өнгөрсөн бололтой.

С.Сарнай

sonin.mn

Монгол эр хүнийг зөвхөн тавь хүртэл наслахаар хүмүүжүүлдэг

Өмнөх нийтлэл

Давуулж амлах уралдаан буюу намуудын басамжлал эхэллээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Хариултаа үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Дэлгэрэнгүй улс төр