Чөлөөт түүхэнтертаймент

Шинэ клип: “MGL-1”

0


“MGL-1 Монголын шилдэг тулааны тамирчдын холбоо”-ны 10 жилийн ой өнгөрсөн жил болсон билээ. Тэгвэл холбооны арван жилийн ойд зориулан репперүүдийн хамтарсан “MGL-1” дууг бүтээж, клип хийжээ. Дууг реппер GANZA, OG BRO, MTR ZOLOO,  MARHSAL DE ROCKA,  MTR PUUJEE, MTR BABAR,  1A X PACRAP,  MTR ERKHEMEE, REALEST,  M.E.T нар хамтран бүтээсэн. Клипийг Xac Media Entertainment бүтээсэн бол ерөнхий ивээн тэтгэгчээр “Тэнгэрийн модун” ТББ ажиллажээ.

“MGL-1 Монголын шилдэг тулааны тамирчдын холбоо”-ны Дэд ерөнхийлөгч Г.Батхүү:  “Холбооны 10 жилийн ойн хүрээнд олон  ажил зохион байгуулсны нэг нь энэхүү уран бүтээл юм. MGL-1 Fighting Championship  олон аварга, шилдэг  тамирчид төрөн гарч мэргэжлийн тулааны төрлөөр дэлхийн шилдэг холбоодтой гэрээ байгуулан амжилт ялалтаараа Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд сурталчлан, төрийн далбаагаа нэр төртэй өргөн мандуулж явдагт туйлаас баяртай байгаа. Бид цаашид олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаа” гэв.

“MGL-1 Монголын шилдэг тулааны тамирчдын холбоо”-ны 10 жилийн ойд зориулан бүтээгдсэн  “MGL-1” дууг хүргэж байна.

АН УИХ-ын сонгуульд ялбал цалингийн доод хэмжээг 3 сая төгрөг болно

Өмнөх нийтлэл

У.Хүрэлсүх ээ! мөнхөд МАН-ын дарга, Ерөнхий сайд байх юм шиг андуурахаа боль. Юун сонгууль

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Хариултаа үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Дэлгэрэнгүй Чөлөөт түүх