улс төр

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийн асуудлыг бага хурлаар хэлэлцэхгүй

0

Монгол Ардын Намын Бага хурлын V хуралдаан улс орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Бага хурлын гишүүд 21 аймаг 9 дүүргийн нийт 38 байршилд хуваагдан цахимаар хуралд оролцож байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуультай. Энэ дагуу энэ удаагийн Бага хурлаар МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийг хөтөлбөр болон цаг үеийн асуудлыг хэлэлцэж байна.

Бага хурлаар МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийн асуудлыг хэлэлцэнэ гэсэн хүлээлт байсан. Гэвч энэ удаагийн хурлаар МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг хэлэлцэхгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.

ZUMBA KIDS: 15-18 насныханд “Латин поп’ бүжгийг заалаа /бичлэг/

Өмнөх нийтлэл

ЗГ-ыг хорио цээрийн үед хоол тэжээлийн дутагдалд орж байгаа өрхүүдэд туслахыг уриаллаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй улс төр