улс төр

Чингэлтэй дүүргийн Засаг дарга “газрын наймаа’-тай хатуухан тэмцэхээр болжээ

Таны сэтгэгдэл

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы 2020 оны хоёрдугаар сарын 21-ны өдрийн  Б/34 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. Түүний ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол Ардын намын бүлгийн дарга  Н.Батсүмбэрэл хүлээн авсан юм.

Тэгвэл тэрбээр дүүргийнхээ “газрын наймаа’-чидтай хатуухан тэмцэхээр болжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн А/170 дугаар захирамжаар дүүргийн хэмжээнд газартай холбоотой төлөвлөлт, зохион байгуулалт, зөрчил, маргааны асуудлаар хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулан, томилжээ.

Хяналт, шалгалтын дүн гарсны дараа хууль бус олгогдсон газар олголт тогтоогдвол хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэв.

873
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл