энтертаймент

Уран бүтээлчид “Studio live concert’ толилуулна

Таны сэтгэгдэл

Коронавирусний тархалтын улмаас Улсын онцгой комисс энэ гуравдугаар сард болох баяруудыг тэмдэглэхийг хориглосон шийдвэр гаргасан билээ. Тэгвэл Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 3 хоногийн дараа тохиох гэж байна.

Давагдашгүй хүчин зүйл тохиосон энэ цаг үед “Хурд’ хамтлаг фэнүүддээ зориулсан үзэгчгүй тоглолтоо Монгол телевизтэй хамтран зохион байгуулахаар болсноо дуулгасан билээ.

Тэгвэл “Анир” студийн уран бүтээлчид буюу “Увертюра’ хамтлаг МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА Д.Отгонжаргал, МУСТА П.Идэржавхлан, МУСТА Н.Ундрал нар хамтран “STUDIO LIVE CONCERT” тоглолтоо гуравдугаар сарын 07-ны 19:00 цагаас толилуулахаар товложээ.

Тус тоглолт Анир студийн бичлэгийн зааланд 1 цаг 30 минутын турш үргэлжлэх бөгөөд уран бүтээлчдийн албан ёсны цахим хуудсаар болон ARD news фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан үзүүлэх аж.

Ийнхүү дууны урлагийн ертөнцөд өөрсдийн гэсэн өнгө төрхөө тамгалсан уран бүтээлчдийн тоглолтыг монгол орон даяараа үнэ төлбөргүй үзэх боломжтой болж буй баяртай мэдээг дуулгахад таатай байна.

682
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл