энтертаймент

О.Бүжинлхамын анхны уран бүтээл “Орхимооргүй’ клип цацагдлаа

0

Залуу дуучин О.Бүжинлхам өөрийн бие даасан анхны уран бүтээлээ олны хүртээл болголоо. Түүнийг The Voice of Mongolia-2018 шоуны шилдэг оролцогч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын багт байснаар нь залуус сайн мэднэ. 

Мэндлээд удаагүй байгаа “Орхимооргүй’ дууны үгийг Д.Ган-Очир тэрлэж, аялгууг Д.Болд зохиож, гитарыг Мөнх-Оргил эгшиглүүлжээ.

Авьяаслаг чадалтай хоолойтой дууч бүсгүйдээ цаашдын уран бүтээлд нь их амжилтыг хүсье. 

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн онд “B Production’, “440Hz records’-ын студийн  шинэ артистууд Ж.Ариунжаргал буюу Ариугийн “Тал нутгийн бүсгүй’, Б.Билгүүн буюу Billy Bay “Гэрэл’ клип цацагдсан билээ.

  • Хөгжилтэй (0)

Хийморийн овоо руу гарахыг хоригложээ

Өмнөх нийтлэл

Г.Загдаа: Траншейнд байсан 130 хүнийг ам бүлтэй нь хүн шиг амьдруулж байгаа нь гавьяа биш үү

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент