Онцлох

Цагаан сар тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн төслийг дэмжлээ

Таны сэтгэгдэл

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцлээ.

Улмаар Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хүлээн авч, дэмжсэн шийдвэрийг гаргасан байна.

Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд, цагаан сарыг тэмдэглэхгүй байхын зэрэгцээ цагаан сартай холбоотой зар сурталчилгааг зогсоох тухай тусгасан байна. Мөн цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдааг хязгаарлах тухай тусгажээ.

Хоёрдугаар сарын 10-нд хуралдсан Онцгой комисс сар шинийн баяр тэмдэглэхгүй байх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн билээ.

646
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл