Дэлхийн үйл явдал

Энэтхэг улсад аялаж явсан 21 настай Оросын жуулчинг хүчирхийлжээ

0

Оросын 21 настай жуулчин бүсгүйг буудалласан дэн буудлынх нь менежер, хөтөч болон бусад хүн бүлэглэн хүчиндсэн хэрэг гарсан байна.

Пүрэв гарагт энэ хэрэгт холбогдуулан нийт зургаан хүнийг баривчилжээ. Хохирогчийн нүүр болон хүзүү, гар дээгүүр нь хазсан, хүч хэрэглэсэн ул мөр олноороо олдсон. Хэрэг болсон газар нь Энэтхэгийн алдарт 9 дүгээр зууны Аннамалаяр нэртэй сүм байдаг Тируваннамалай нэртэй хот юм байна. Эндэхийн сүм нь Хинди шашны хамгийн том сүм цогцолборуудын нэгт тооцогддог.

– Дашрамд дуулгахад Энэтхэг улсад нэг өдөрт 110 хүчингийн хэрэг үйлдэгддэг байна. Сүүлийн үед гадны жуулчин эмэгтэйчүүдэд халдах нь эрс нэмэгдсэн аж.
– Өнгөрсөн сард Энэтхэгийн хойд нутгийн хотод Японы жуулчин бүсгүйг таксины жолооч нь хүчирхийлсэн.
– 7 дугаар сарын эхээр Дели хотын жуулчид байрладаг Questhouse-ын эзэн нь 20 настай Канадын жуулчин бүсгүйг хүчиндсэн гэх мэт хэргүүд ихээр гарч байгаа учир Энэтхэг улсад охид эмэгтэйчүүдийг ганцаараа явахгүй байхыг www.o.canada.com сайтад сэрэмжлүүлжээ.

  • 1
  • 2

Хийгээгүй ажлынхаа төлөө тууз хайчлах “Түшээд“-үүд ба зам биш “Там“ хэмээн нэрлэгдсэн Дарханы зам

Өмнөх нийтлэл

Forex-ийн үнэгүй сургалт явагдаж байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Дэлхийн үйл явдал