Онцлох

Н.Номтойбаярыг хамгаалж “авч үлдэх’ шаардлаггүй гэж МАН-ынхан үзжээ

Таны сэтгэгдэл

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөхгүй гэдгээ МАН-ын удирдлагуудад албан бус байдлаар илэрхийлсэн тухай бид мэдээлж байсан билээ.

Үнэхээр ч Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн удирдлагуудтай бүлэглэн 8 иргэн 21 хуулийн этгээдэд давуу байдал олгосон гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж, яллагдагчаар, Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн хэргээр шалгагдаж, мөн л яллагдагчаар татагдаад буй түүнд улс төрийн карьер бодох нь бүү хэл давын өмнө эрүүгийн гэмт хэргээр ял хүлээхгүй байх нь л чухал болоод буй нь нууц биш.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан өчигдөр /2020 оны 01 сарын 16/  үдээс хойш  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Энэ дагуу өнөөдрөөс эхлэн УИХ-ын бүтцийн байгууллага уг хүсэлтийг хэлэлцэж эхлэнэ.

Эхлээд УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо хуралдсанаар процедур эхлэх ба нийт 48 цагийн дотор уг асуудлыг бүрэн шийдвэрлэх хуулийн заалттай аж.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар МАН-ын удирдлагууд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлэлгүй хамгаалж, “авч үлдэх” шаардлаггүй гэж үндсэндээ санал нэгдсэн байна.

Өмнө нь УИХ-ын гишүүн Д.Мурат, Т.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Батзориг нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхий Прокурор гаргасан ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед МАН-ынхан “авч үлдэж” байсан юм.

Б.Батхүү

Сонин.мн

572
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл