Таны сэтгэгдэл

Удаан хугацааны турш уран бүтээлийн завсарлага аваад байсан Нөлөө хамтлаг шинэхэн уран бүтээлээрээ үзэгч, сонсогч, шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж байна. Зургаан жилийн турш нам гүм байсан тэд энэ удаа Б.Нүүдэл, Муба нарын бүрэлдэхүүнтэйгээр эргэн ирж байгаа юм. Тус хамтлагийнхан энэ удаад “Үнэн бай” дуугаа дүрсжүүлжээ.

Дууны үгийг Б.Нүүдэл, аяыг Төөгөө, хөгжмийн найруулгыг Туана хийсэн бөгөөд клипийг Orgil /BLACKEYES/, продюссерийг хамтлагийн гишүүн Муба хийжээ. Харсан хязгаар, сонгосон замдаа халтирч хазайхгүй, хоронд хууртахгүй, хүсэл мөрөөдөлдөө чин үнэн байхыг илэрхийлж, уриалсан уг бүтээл цахим орчинд тавигдсан даруйдаа 70 000 хандалт авсан байна.

“Нөлөө” хамтлагийн хувьд уран бүтээлдээ үндэсний биет бус өв болох ерөөл магтаал, хөөмий, хархираа зэргийг шингээж тасралтгүй уран бүтээлээ туурвих ажээ.

Бид тус хамтлагийн шинэ бүтээл бүрийг шуурхай хүргэх болно

719
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл