нийгэм

Цахим сэтгүүл зүйн шилдгүүдийг тодруулах ‘Web awards-2019’ наадмын тов гарлаа

Таны сэтгэгдэл

Монголын сайтын холбоо, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards” наадам 12-р сарын 30-нд болно. Тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлогтой бөгөөд цахим салбарынхны хүлээдэг оны тэргүүн наадам юм. Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

Мэдээллийн шилдэг сайт

Сайтын шилдэг сэтгүүлч

Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт

Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт

Орон нутгийн шилдэг сайт

Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт

Шилдэг төрийн байгууллагын сайт

Бизнесийн шилдэг сайт

Шилдэг вэб сайт хөгжүүлэгч

Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт

Нийгмийн хөгжлийг дэмжигч номинацид:

Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг бүтээн байгуулалт

Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг үйлдвэр

Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг хөрөнгө оруулагч

Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг улстөрч

Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг цахим үйлчилгээ нэвтрүүлэгчийг тус тус тодруулна.

“Web awards – 2019” цахим салбарын тэргүүн наадмын хүндэтгэлийн ёслол  2019 оны 12 дугаар сарын 30 ны өдөр 17:00 цагт Чингис зочид буудлын “Хаан танхим”-д болно.

Эрхэм сэтгүүлчид, уран бүтээлчид, цахим салбарынхан та бүхнийг 12 сарын 16 өдөр хүртэл бүтээлээ илгээж, наадамдаа идэвхитэй оролцохыг урьж байна.

Холбоо барих дугаар: 90110009, 91937777, 88113780  

564
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл