Онцлохулс төр

З.Баянсэлэнгэ: Би эргээд ирлээ, бууж өгөхгүй ээ

0

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг батлан даалтад гаргажээ. Түүнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар өнгөрсөн аравдугаар сарын 21-нд Урьдчилан хорих 461 дүгээр ангид хугацаагүйгээр цагдан хорьсон юм.

З.Баянсэлэнгийг шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан хэмээн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Мөн өнгөрсөн сарын 28-нд шүүхээс түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаад байсан юм. Тэгвэл энэ долоо хоногийн даваа гарагт түүнийг батлан даалтад гаргасан байна. Тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудаснаа “Би нь эргээд ирлээ. Санаа тавьсан нүүр номын найзууддаа баярлалаа. Би бууж өгөхгүй ээ” хэмээн бичжээ. 

Унтаад босоход л нэг татвар нэмэгдчихсэн байх юм

Өмнөх нийтлэл

“Монгол хүн” хүмүүжлийн аяны удирдах ажилтны III зөвлөгөөн боллоо

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох