энтертаймент

Дуучин А.Нарандулам “Бор борын бялзуухай” дууг шинэчлэн дуулжээ

Таны сэтгэгдэл

​​​​​​​ 

“Зун” продакшны дуучин А.Нарандулам өнгөрсөн намар DJ Хөхжимийн хамт “Заян наваа” хэмээх Буриад ардын дууг шинэчлэн, найруулан дуулж олны хүртээл болгож чадсан. Тэгвэл энэ удаа  Монгол ардын уртын дуу  “Бор борын бялзуухай”-г шинэчлэн дуулжээ.

Уртын дууг морин хууртай, их чанга дуулдаг гэсэн ойлголт түгээмэл бий. Харин дуучин А.Нарандулам “Бор борын бялзуухай” дууг яг л сонсож буй хүндээ зориулсан мэт намуухан, өнгө аясаар, бусдын сэтгэлд хүртэл дуулсан нь сонсогч олны талархлыг хүлээж байна. Намуухан хэрнээ аялгуу, хөг дан сайтай, бүүвэйн дуу шиг сэтгэлд нэвчтэл дуулсан энэхүү уран бүтээл бухимдал, стресс дүүрэн энэ цаг үед сэтгэлийг тань  тайвшруулах болно.

Уншигч та  доорх  линкээр дамжуулан дуучин А.Нарандуламын дуулсан  “Бор борын бялзуухай”-г сонсоорой.

803
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл